|
|
||
Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, АНУ, ХБНГУ, АНУ, Франц зэрэг 8 орны 200 гаруй морин хуурч, суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаач, урлаачид оролцсон Морин хуурын олон улсын 3-р наадам – симпозиумын хаалтын нэгдсэн концерт 5-р сарын 2-ны орой Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Соёлын төв өргөөний концертын их танхимд боллоо. Монгол Улсын Боловсорол, соёл, шинжлэх ухааны сайд Отгонбаяр хаалтын ёслолд оролцож, тус наадам– симпозиум амжилттай болсонд халуун баяр хүргсэн бөгөөд хэсэг орны уран бүтээлчдэд шагнал гардуулав.
Морин хуурын олон улсын 3-р наадам – симпозиум нь 4-р сарын 29-ний өдөр эхэлснээс хойш олон орны морин хуурчид нэгдсэн болон тусгай концерт хийсэн бөгөөд морин хуурын урлагийн тухай симпозиум зохион байгуулсан байна.
Энэ наадмыг зохион байгуулсны зорилго нь Монголын соёл урлагийг морин хуур хөгжтөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчилах, морин хуурыг сурч, судалж буй олон лусын сонирхогч, суралцагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх явдал болно гэж Наадмыг санаачлагч, зохион байгуулагч Дэлхийн морин хуурын холбоо онцолсон байна.
2-ны орой болсон Наадмын хаалтын ёслолын нэгдсэн концертыг Монгол улсын алдарт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Занцанноров хөтлөн танилцуулсан нь концертыг үзэгчидын сэтгэлд нэн хүргэж чадлаа. Олон орны морин хуурчдын гайхамшигтай сайхан тоглолтод танхим дүүрэн суусан үзэгчид халуунаар алга ташиж баяр хүргэж байлаа.
БНХАУ-аас Өвөр Монголын Өөртөө Засах Районы Ордос хотын Ү-шийн хошууны Морин хуурын чуулга, "Талын Охид" морин хуурын чуулга болон хятад морин хуурч Ли Бао энэ наадамд оролцсон юм. Занцаноров хятад морин хуурч Ли Баог сайн морин хуурч, олон сахйан бүтээлтэй бөгөөд морин хуурын урлагийг Ази, Европт сураталчлан дэлгэрэүүлэх талаар маш их ажил хийсэн хүн гэж үнэлсэн байна. Тэрээр Өдөр Монголын Ү-шин хошууны Морин хуурын чуулгыг танилцуулах үед хэлэхдээ, Ү-шин хошууны Морни хуурын чуулган, өөрөөр хэлбэл манайхны нэг сумын чуулганы тоглолтыг сонирхоход манай Монгол Улсын Морин хуурын чуулганы араас яваад байх шиг, өмнө нь ч яваад байх шиг санагдалаа гэж үнэлсэн байна. Өвөр Монголын "Талын охид" Морин хуурын чуулгын морин хуурч охин Соргогыг танилцуулж хэлэхдээ, морин хууранд Өвөр Монгол дэг, Халха Монгол дэг гэж байдаг, Соргог бол Өвөр Монгол, Халха Монгол хоёр талын дэгийг нэлээд сайтар уялдуулж чадсан залуу морин хуурч юм гэж хэлсэн байна. \Манай радиогийн Монгол Улс дахь салбарын сурвалжлагч М. Цэцэн сурвалжлан мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |