• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын соёлын сайн дурынхны хилээр аялах ажиллагаа эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-05-10 10:59:14

        Хятадын засгийн газраас хэрэгжүүлж байгаа 2012 оны "Хаврын хур төсөл"-Хятадын соёлын сайн дурынхны хилээр аялах ажиллагаа 9-ний өдөр Жэжян мужийн Нинбө хотод эхэлсэн байна.

  Тус ажиллагаа нь 2010 оноос эхэлж явагдан, Хятадын дотор газрын соёлын ажил хариуцсан байгууллагуудаас соёлын сайн дурынхныг зохион байгуулж, тэд нар хил хязгаар районы ард олонд соёл урлагийн тоглолт, сургалт дамжаа болон соёлын үзэсгэлэн зэрэг олон нийтийн үйлчилгээ хангадаг юм. Үүний зэрэгцээ, Хятадын дотор газрын соёлын байгууллагууд бас хил хязгаар районы үндэстний нутаг районы анхан шатны соёлын ажилтнуудыг сургаж бэлтгэдэг.

  Эх сурвалжаас үзвэл, хоёр жилийн хугацаанд, урьд хожид 13 муж, хот болон байгууллага нэгж сайн дурынхны 17 ажлын хэсгийг байгуулж, 1000 шахам хүн сайн дурынхнаар ажиллаж, Шиньжян, Төвд зэрэг үндэсний 8 муж районд соёлын үйлчилгээ хангажээ. Энэ жилийн "Хаврын хур төсөл" нь соёлын сайн дурынхны үйлчилгээний 82 төсөл дээр ажиллах юм байна.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе