• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурал Бээжинд боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-05-11 17:37:27

       ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурал 11-ний өдөр Бээжинд боллоо. Хурал нь энэ оны 6-р сард Бээжинд болох тэргүүн нарын хуралд улс төрийн бэлтгэл хийж, тус байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны чухал хөтөлбөрийг хянан хэлэлцэж, ШХАБ-ын дунд хугацааны хөгжлийн стратегийн төлөвлөгөөний төсөл болон тогтоолыг зарчмын хувьд баталж, Бээжингийн тэргүүн нарын хуралд өргөн дэвшүүлж батлан зөвшөөрүүлэхээр боллоо.

      Хятад, Казакстан, Киргис, Орос, Тажикстан, Узбекстан зэрэг зургаан гишүүн орны гадаад хэргийн сайд нар мөн өдрийн хуралд оролцлоо.

       Хямралаас урьдчилан сэрэмжлүүлэх болон яаралтай зохицуулах чадвараа боловсронгуй болгож, терроризм, хэт даврагчид, хагалан бутаргагчид, мансууруулах бодис наймаалагчид, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт хатуу цохилт өгч, мэдээллийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, холбоо, хөдөө аж ахуй, шинийг үүдэх зэрэг салбар дах хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ШХАБ-ын тусгай дансыг нээж, нээн хөгжүүлэх банк юм уу бусад банк санхүүгийн байгууллага ажиллуулж, соёлын солилцоог довитой ахиулж, ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түнш орон жич НҮБ зэрэг найрсаг орнууд болон байгууллагатай ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлнэ гэж талууд санал нэгтэй зөвшөөрлөө. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе