• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнууд олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-05-11 20:37:25

    Хятад улсын дарга Ху Жиньтао 11-ний өдөр Бээжинд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын хуралд оролцохоор ирсэн Орос зэрэг 5 орны гадаад харилцааны сайд нартай уулзахдаа, шинэ байдал, шинэ үүргийн өмнө олон гишүүн аюулгүйн хамтын ажиллагаа ба ажил хэрэгч хамтын ажиллагаагаар голчилж, олон салбар дахь солилцоо хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэх ёстой гэжээ.

    Уг хурал амжилттай зохиогдсонд Ху Жиньтао баяр хүргээд, ирэх сард болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Бээжин дэх дээд уулзалт нь урдхыг залгамжилж хойдхыг нээсэн чухал хуралдаан болно. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дарга орон болсны хувьд Хятад улс бусад гишүүн оронтой хэлхээ холбоо зохицуулалтыг эрчимжүүлж, төрөл бүрийн бэлтгэл ажлыг сайтар хийн, дээд уулзалтын бүрэн дүүрэн амжилтад хүрэхэд нааштай хүчин чармайлт гаргах болно гэжээ.

    Ху Жиньтао хэлэхдээ, 10 жилийн хөгжлөөр дамжуулж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь тус бүс нутгийн чухал хүчин болжээ. Олон гишүүн "Шанхайн үзэл баримтлал"-ын дагуу олон салбар дахь солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг гишүүн орнуудын аюулгүйн баталгаа ба үр ашигтай хамтын ажиллагааны тавцан болгож, гишүүн орны хамтын ашиг сонирхлыг хамгаалан, бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах ёстой гэжээ. \Урьхан орчуулав\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе