|
|
||
Шянгангийн засаг захиргааны онцгой районы дөрөвдэх засаг дарга Лян Жэнь-ин 12-ны өдөр хэлэхдээ, тушаалаа хүлээн авсны дараа богино хугацаанд холбогдох бодлого болон арга хэмжээ хэрэгжүүлж, залуучуудын орон байрны асуудлыг зохицуулж болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, тушаалдаа орсны дараа байрны зах зээлийн хөгжлийн байдлыг тасралтгүй мөрдөн, Шянган болон олон улсын банк санхүүгийн зах зээлийн байдал, Шянганы иргэдийн худалдан авах чадал болон Шянганы эдийн засгийн ерөнхий байдлыг ерөнхийлөн харгалзаж, орон сууцны дараачийн бодлогыг шийдвэрлэх болно гэжээ.
Лян Жэнь-ин хэлэхдээ: Шинэ засгийн газрын байгуулсан байшин, газар шорооны бодлогын төлөвлөлтийн товчоо хувь хүний давхар байшин, албаны байшин болон иргэний орон сууцны хэрэглээний газар шороог ерөнхийлөн удирдаж хайхыг хариуцна гэжээ. Ирэх таван жилд 75 мянган албаны байшингийн нэгж байгуулах зорилт тавихын дээр олгох байрыг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хүсэж байна гэж тэрээр илэрхийлсэн байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |