Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 12-р хурал 6-р сарын 6, 7-ны өдөр Бээжинд болж, Хятад улсын дарга Хү Жиньтао даргалах болно гэж Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лей 16-ны өдөр Бээжинд мэдэгджээ.
Хун Лей хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ: ШХАБ-ын гишүүн орон, ажиглагч орны удирдагч, зочлогч орны зочид болон холбогдох олон улсын байгууллагын хариуцлагатан уг хуралд оролцох болно. Уг хурлаар шинэ байдал дэх гишүүн орнуудын найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын болон бүс нутгийн байдлаар санал бодлоо солилцон, ШХАБ-ын хөгжлийн талаар төлөвлөгөө гаргах болно гэжээ. \Гэрэлт орчуулав\