• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ болон НАТО-г адилтгаж болохгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-05-23 15:37:20

            Хятадын ГХЯ-ны дэд сайд Чэн Гүө Пин 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад армийн чадавхи байхгүй, үүнийг "НАТО"-тай зэрэгцүүлж болохгүй гэжээ.

           Хятадын ГХЯ мөн өдөр Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 12-р хурлын талаар дотоод, гадаадын хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл тараасан юм. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага бол Дорнодын "НАТО" гэж хэлж байгаа тухай Чэн Гүө Пин хэлэхдээ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага бол бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахын төлөө, тус бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа болон хөгжлийг түлхэн ахиулхын төлөө байгуулагдсан.Тус байгууллага тогтвортой байдал, хамтын ажиллагаа, хөгжлийг эрэлхийлж байгаа нь өнөө нэгэнт олон гишүүн орнуудын хамтын ойлголт болсон гэжээ.

           Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага "харилцан итгэлцэх, харилцан ашигтай байх, эрх тэгш, зөвшилцөх, олон талт соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг хайх" "Шанхайн үзэл санаа"-г журамлан сахиж байгаа бөгөөд тэрээр улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааны нэг байгууллага юм, түүнд цэрэг дайны чадавхи байхгүй, үүнийг "НАТО"-тай зэрэгцүүлж болохгүй гэж Чэн Гүө Пин цохон тэмдэглэсэн байна. \Сайн-Өлзий орчуулав\ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе