![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Гадаад хэргийн яамны дэд сайд Чэн Гүөпин 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжинд болох ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 12-р хуралд оролцох бөгөөд эрчим хүчний хамтын ажиллагаа нь Хятад Оросын тэргүүн нарын албан ёсны уулзалтын гол хэлэлцэх сэдэв болно гэжээ.
Хятадын Гадаад хэргийн яам мөн өдөр дотоод, гадаадын сэтгүүлчдэд ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 12-р хурлын холбогдох байдлыг танилцуулав. Чэн Гүөпин хэлэхдээ, Путины энэ удаагийн айлчлал нь Хятад Оросын стратегийн түншийн харилцааг ахиулах түүхэн чанартай айлчлал болно. Хоёр орны тэргүүн нар стратегийн ач холбогдол бүхий чухал төслөөр хамтран ажиллах талаар санал бодлоо гүнзгий солилцож, нийтлэг ойлголтод хүрэх юм гэжээ.
Хоёр орны холбогдох байгууллага Хятад Оросын байгалийн хий дамжуулах хоолойг засаж байгуулах асуудлаар зөвшилцөж, хоёр талын эрчим хүчний төлөөлөгчид удалгүй Бээжинд 8 дах зөвшилцөөнд оролцож, Путины Хятадад айлчлахад бэлтгэл хийнэ гэж тэрээр мөн хэлсэн байна./Анар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |