• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

CIBN интернет телевиз бизнесийн зориулалтаар албан ёсоор ажиллаж эхэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-05-28 16:59:15

           CIBN интернетийн телевизийг бизнесийн зориулалтаар ажиллуулах ёслол 28-ны өдөр Бээжинд боллоо. Энэ нь дэлхий дахинд зориулсан хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслийн мэдээлэл дамжуулах тавцан бизнесийн зориулалтаар албан ёсоор ажиллаж эхэлснийг харуулж байгаа юм. Одоо, уг телевизийн нэвтрүүлэг Хятадын эх газар, Умард Америкийн бүс нутгийг хамарч байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд Европын бүс нутгийг хамруулахаар төлөвлөж байна.

           Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, ХОУР-гийн CIBN интернет телевиз нь үзэх сонсохыг уялдуулсан, мэдээллийн нөөцийг хамтаар эдлэх, олон хэлийг хамарснаараа онцлог бөгөөд видео бичлэг, радиогийн булан, хэрэглээний тусгай булан, брэндийн тусгай булан гэсэн 3 хэсгээс бүрдэж, олон улсын хэрэглээний видео бичлэг, радиогийн баялаг агуулгатай үйлчилгээ хангах болно.

           ХОУР-гийн дарга Ван Гэн-нянь CIBN интернет телевизийг бизнесийн зориулалтаар ажиллуулах ёслол дээр хэлэхдээ, уг телевиз ашиглалтад орсны дараа, агуулга баялаг, төрөл зүйл бүрэн, олон талыг хамарсан нэгдмэл тавцанг бүрдүүлж, хэрэглэгчдийн үзэх сонсох хэрэгцээг бүх талаар хангах болно гэлээ. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе