• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олимпид оролцохыг хориглох эрх Англид байхгүй гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-05-28 16:32:57

    Сирийн Хомс мужийн Хула сууринд гарсан хэргийн дараа Английн засгийн газар хатуу тусгал гаргаж, гадаад харилцааны сайд Виллиам Хаг 27-ны өдөр Сириэс Англид суугаа Элчин Сайдын Яамны түр хамаарагчийг дуудаж, ерөнхий сайдын орлогч Ник Клег Сирийн засгийн газарт харьяалагдах тус улсын Олимпийн наадмын төлөөлөгчдийг Англид орохыг хориглоно гэж хэлсэн байна.

    Үүнтэй холбогдуулан Сирийн Олимпийн хорооны ерөнхийлөгч Жумаа 27-ны өдөр хэлэхдээ, Олимпийн дүрмийн дагуу, Олимпийн зохион байгуулагч орны эрх хязгаартай байдаг. Тухайлбал тэмцээн зохион байгуулах, бүх тамирчдад шаардагдах үйлчилгээг хангах явдал юм. Лондоны Олимпийн наадамд оролцох Сирийн тамирчдын хил нэвтрэхийг хориглох эрх Англид байхгүй гэжээ.

    Сирийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл 26-ны өдөр мэдээлэхдээ, Хомс мужийн Хула сууринд 25-ны орой 92 хүн хорлогдсоны 32 нь хүүхэд байсан гэжээ. НҮБ-ын Сирийг хянан удирдах төлөөлөгчид 26-ны үдээс өмнө хэргийн газар дээр очин, эмгэнэлт хэрэг гарсныг нотолжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе