• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Грекийн төлөөлөгч Төвдийн хөгжлийг сайшаав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2012-05-29 15:58:30

           Афродит Блатас тэргүүтэй Грекийн Грек Хятадын худалдааны нийгэмлэгийн төлөөлөгчид 25-28-ны өдрүүдэд Төвдөд айлчилсан байна. Тэд Лхас болон Төвдийн өмнөд зүгийн нутгаар айлчилж, Төвдийн Их Сургуультай танилцсан ба Төвдийн аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн байна.

           Грекийн Грек Хятадын худалдааны нийгэмлэгийн даргын орлогч Афродит Блатас хадагтай сэтгүүлчид хэлэхдээ, "Төвдийн ард түмэн Төв болон засгийн газрын удирдлага дор, хүнд хэцүү байгалийн нөхцлийг ялан давж, маш их хөлс хөдөлмөрөөр орчин үеийн хөгжлийн агуу амжилт бүтээсэн нь хүмүүсийг бишрүүлж байна" гэжээ.

           "Үзэсгэлэнт сайхан Төвд нутаг түүнчлэн зочинсог ээлтэй ард түмэн нь бидэнд маш таатай сэтгэгдэл төрүүллээ" гэж тэрээр мөн хэлээд энэхүү айлчлалаар дамжуулж, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, ялангуяа соёл урлаг, эрүүл мэндний талаар хамтран ажиллаж, Хятад Грекийн найрамдалд тус хүргэхийг хүсэж байна гэж илэрхийлсэн байна./Анар орчуулав

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе