• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын харилцааны тухай өгүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-01 17:06:17

    ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д төрийн айлчлал хийж, ШХАБ-ын Бээжин дэх дээд хэмжээний уулзалтад оролцохоос өмнө, Хятад улсаас Оросод суугаа элчин сайд Ли Хүй өгүүлэл туурвиж тэмдэглэхдээ, Хятад Орос бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг үргэлжлэн хөгжүүлэх нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхол болон цаг үеийн урсгалд нийцэж, саруул уудам ирээдүйтэй байгаа юм гэжээ.

    "Мөр зэрэгцэн хамтаар урагшилж, саруул ирээдүйгээ хамтаар цогцолъё" гэдэг гарчигтай энэ өгүүлэлдээ Ли Хүй ШХАБ-ын тухай тэмдэглэхдээ, ирэх арван жил бол ШХАБ болон гишүүн орнуудын хөгжлийн чухал цаг үе юм. Энэ удаагийн Бээжин дэх дээд хэмжээний уулзалт нь итгэлцлээ бэхжүүлж, аюулгүй байдлыг хамгаалан, хөгжлийг ахиулж, иргэдийн амьдралыг сайжруулан, солилцоогоо эрчимжүүлэхийг ирээдүйн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгох бөгөөд бодитой, үр ашигтай арга бодлого тогтоож, "Эвсэг зохицонгуй бүс нутгийг байгуулж, өнө удаан амар тайван, хамтаар хөгжиж, үеийн үедээ найрсаг байхыг батлах"гэсэн ШХАБ-ын хамтын зорилтоо биелүүлэхийн тулд хүчин чармайлт гаргана гэжээ.

    Ерөнхийлөгч Путин Хятадад айлчлах хугацаанд Хятад Орос хоёр талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхийн зэрэгцээ, бусад гишүүн орнуудтай хамтран ШХАБ-ыг өрнүүн хөгжих шинэ цаг үед дэвшүүлэн оруулна гэдэгт итгэж байна гэж Ли Хүй тэмдэглэсэн байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе