![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань 6-р сарын 1-ний Бээжинд ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Аркадий Дворковичтай Хятад Оросын эрчим хүчний асуудлаарх хэлэлцээний төлөөлөгчдийн 8 дах удаагийн уулзалтын хуралд оролцов. Ван Чишань хэлэхдээ, Хятад, Орос хоёр талаараа стратегийн өндөр төвшнөөс байгалийн шатамхай хийн хамтын ажиллагааг эрс хэлбэрэлтгүй баримтлан, түүхий нефтийн худалдааг улам өргөтгөн, газрын тосны хүрээн дэх эх үүсвэр болон хэрэглээний бүтээгдэхүүнийг хамарсан нэг цогцын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, давуулаг талаараа харилцан нөхөх ёстой гэсэн байна.
Ван Чишань хэлэхдээ, хоёр талын аж ахуйн нэгжүүдийн нүүрсний худалдаа, нүүрсний нөөц баялгийн ерөнхийлсөн цогцоор нь бүтээн байгуулах зэрэг талын хамтын ажиллагааг үргэлжлэн түлхэн ахиулан, аж ахуйн нэгжүүдийн ОХУ-с цахилгаан эрчим хүч экспортлохыг үргэлжлэн дэмжиж, Хятад, Орос хоёр орны цахилгаан эрчим хүчний худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааг түлхэн урагшлуулахад Хятад улс бэлэн байна гэсэн байна.
Аркадий Дворкович илэрхийлэхдээ, Орос Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа бол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны чухал салбар болно. Хятад улс бол Оросын урт хугацааны эрчим хүчний тогтвортой зах зээл гэж үздэг юм, мөн гол салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй амжилтад хүрэхийг ОХУ хүсэж байна гэлээ.
Уулзалтын дараа, Ван Чишань болон Аркадий Дворкович нар "Хятад Оросын эрчим хүчний асуудлаарх хэлэлцээний төлөөлөгчдийн 8 дах удаагийн уулзалтын хурлын протокол"-д гарын үсэг зурсан байна. \Н. Пүрэвжав орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |