• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын цэргийн сургуулилт ирэх долоо хоногт явагдана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-01 17:16:43

        Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын цэрэг ангиуд 2012 оны 6-р сарын 8-аас 14-ний өдрүүдэд Тажикстанд "Энхийн үүрэг-2012" терроризмын эсрэг нэгдсэн цэргийн сургуулилалт хийх болно. Энэ удаагийн сургуулилалт нь өнгөрсөн 8 удаагийн сургуулилалтын гол уриа сэдвийг мөрдөж, мөн "терроризм, хэт даврагч хүчин болон хагалан бутаргах этгээд"-д цохилт өгч, шинэ сорилт, шинэ заналхийллийг зохицуулах хүчин чадлаа нэмэгдүүлэхээр гол зорилтоо болгох болно. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, ШХАБ-ын гишүүн орнууд нийт 2000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэрэг ангиа уг сургуулилалтад оролцуулна, үүнд Хятадын 369 офицер байлдагч багтаж байна.

        Хятадын Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Ян Юйжүнь танилцуулахдаа:

        "Энэ удаагийн сургуулилалт нь терроризмоос болж үүссэн бүс нутгийн хямралын байдлыг зохицуулахаар нөхцөл болгож, уулархаг нутагт терроризмд цохилт өгөх хэлбэрээр явагдах болно. Сургуулилалт нь стратегийн зөвшилцөл, байлдааны бэлтгэл болоод дайралт хийх зэрэг 3 хэсэгт хуваагдаж явагдана" гэжээ.

        "Энхийн үүрэг-2012" терроризмын эсрэг нэгдсэн цэргийн сургуулилалт бол ШХАБ-ын аюулгүйн салбарт зохион байгуулж байгаа 8 дахь удаагийн нэгдсэн цэргийн сургуулилалт юм.

        2002 онд анхны нэгдсэн сургуулилалтыг хийж эхэлснээс хойш, терроризмын эсрэг ШХАБ-ын нэгдсэн цэргийн сургуулилалтын цар хүрээ нь тасралтгүй өргөжиж, сургуулилалт явуулах бүс нутаг нь хил хязгаар район, тэнгисийн эргийн районоосоо дотор газар луу стратегийн чанартай өргөжин тэлсэн байна. Ян Юйжүнь хэлэхдээ:

        Өнгөрсний 8 удаагийн нэгдсэн цэргийн сургуулилалтаар дамжин уг сургуулилалт нь анх алхмын сумын зэрэглэлийн сургуулилалт байснаасаа өнөөгийн стратегийн зөвшилцөл, байлдааны бэлтгэл болон дайралт хийх зэрэглэлийг хамарсан, олон төрлийн цэрэг ангийн оролцсон сургуулилалт болжээ. Үүний зэрэгцээ, сургуулилалтын цар хүрээ ч хил хязгаар, тэнгисийн эргийн районоос эх газар луу стратегийн чанартай өргөжилт хийсэн байна. Түүнчлэн сургуулилалтад оролцох цэргийн төрөл ч явган цэрэг, тусгай хүчнийхэн л байснаасаа хуурай, тэнгис, агаар гээд гурван замын цэрэг ангийг бүхнийг хамарсан юм" гэлээ.

        Ян Юйжүнь цохон тэмдэглэхдээ, нэгдсэн цэргийн сургуулилалт нь ШХАБ-ын аюулгүйн сэргийлэлт хамгаалалтын талаарх хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, уг байгууллагын эв нягтралыг нэмэгдүүлэн, Хятад улс болон ШХАБ-ын бусад гишүүн орнууд хоорондын стратегийн итгэлцлийг зузаатгасан гэжээ.

        Нэгдсэн цэргийн сургуулилалтаас өмнө, ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн 12-р бага хурал 6-р сарын 6,7-ны өдөр Бээжинд болно. Гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд олон улсын болон бүс нутгийн өнөөгийн байдал, гишүүн орнуудын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ШХАБ-ын ирээдүйн хөгжил зэрэг сэдвээр санал бодлоо тууштай солилцож, стратегийн төлөвлөгөө боловсруулна.

        ШХАБ-ын хүрээн дэх чухал агуулгын нэг болсны хувьд, аюулгүйн сэргийлэлт хамгаалалтын салбарын хамтын ажиллагаа маш түргэн хөгжиж байна. Ян Юйжүнь хэлэхдээ, ШХАБ гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын бага хурлын механизм тогтоож, гишүүн орнуудын армийн Жанжин штабын дарга нарын бага хурлыг хуралдуулж, одоо болтол гишүүн орнуудын олон улсын цэрэг дайны хамтын ажиллагааны салбарын удирдлага нарын бага хурлыг 20 шахам удаа зохион байгуулж, терроризмын эсрэг сэдэвтэй хоёр талын буюу олон талт нэгдсэн цэргийн сургуулилалтыг 8 удаа зохион байгуулж, аюулгүйн сэргийлэлт хамгаалалтын форумыг 5 удаа ажиллуулсан бөгөөд боловсон хүч бэлтгэх, хилийн хамгаалалтын хамтын ажиллагаа, ус цаг уурын ажил төрөл зэрэг олон салбарт өргөн солилцоо өрнүүлсэн юм гэжээ.

        ШХАБ-ын нэгдсэн цэргийн сургуулилалт болохын өмнө өдөр, уг байгууллагын гишүүн орнуудын армийн Жанжин штабын дарга нарын бага хурал нь Тажикстаны Худжанд хотод хуралдан, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын дарга, хурандаа генерал Чэнь Биндэ Хятадын төлөөлөгчдөө тэргүүлэн хуралд оролцоно.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе