|
|
||
5-р сарын 31-ний өдөр Оросын шинэ Ерөнхийлөгч Владимир Путин албан тушаалдаа орсны дараах анхны гадаад томилолтоо эхлүүллээ. Европ Азиар хийх арваад хоногийн айлчлалын явцдаа Путиний Хятадад хийх айлчлал нь олны анхаарлын төвд ороод байна. Хятад Орос хоёр орны дээд удирдагчдын энэ үйл явц талуудын анхаарлыг яах аргагүй татаж байна. 5-ны өдөр Бээжингийн Ардын их хурлын танхимд "шинэ" Ерөнхийлөгч Путин дахин төрийн зочныг угтах улаан хивсэнд хөл тавьж, шинэ ерөнхийлөгчийн хувиар Хятадад хийх анхны айлчлалаа эхлүүлэх юм. Хятад Орос хоёр тал "түүхэн чанартай уулзалт" хэмээн нэрлэж буй тус айлчлалаар хоёр орны хамтын ажиллагааны бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн зохицуулах бэ? Ээдрээн будлиантай олон улсын болон бүс нутгийн байдалд ямаршуу шинэ санаа оноо дэвшүүлэх бол? Энэ тухай манай радиогийн сурвалжлагч Дин Нин-гийн бэлтгэсэн мэдээллийг сонсгоё.
2000 оны 7-р сард Путин анх Оросын Ерөнхийлөгчийн албан тушаалд орсныхоо дараа Хятадад төрийн айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлалаар зууны гараан дээр байсан Хятад Оросын харилцааг "Ельцины цаг үе"-ээс "Путины цаг үе"рүү амжилттай шилжүүлсэн юм. 12 жилийн дараа Хятад Оросын хөгжил дэвшлийн явц дахь маш олон чухал алхам энэхүү Оросын улс төрийн тавцан дахь "хүчирхэг" хүний зохицуулалттай салшгүй холбоотой. Путин шинэ Ерөнхийлөгч болсныхоо дараа гадагш хийж буй анхны айлчлалын явцдаа Хятадад айлчлах хугацаа хамгийн урт, айлчлалын зэрэглэл өндөр байгаа нь Оросын дипломат бодлогод Хятад улс чухал байр суурь эзэлж байгааг илт харуулж байна гэж олон нийт үзэж байна. Хятад Оросын харилцаа харьцангуй боловсронгуй болсон юм. Хоёр талын хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны чанар чансааг хэрхэн сайжруулах нь ирээдүйн хөгжлийн гол тал болох юм гэж Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Орос, зүүн Европ, төв Азийн судалгааны хүрээлэнгийн судлаач Жян И хэллээ. Тэрээр хэлэхдээ:
"эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд, 2020 онд худалдаа эдийн засгийн хэмжээг 200 тэрбумд хүргэнэ гэж хоёр орны удирдах хүмүүс өнгөрсөн жил зорилт тавьсан юм. Өөр хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх орон зай өргөн, хөгжлийн эрч хүч их байсаар байгаа. Банк санхүүгийн хямралын дараах халуун цэгийн асуудал болон зарим ээдрээтэй асуудлыг зохицуулахдаа хоёр тал маш олон нийтлэг ойлголтод хүрч, энэ салбар дахь харилцаа болон стратегийн зөвшилцөл нэмэгдсэн юм" гэжээ.
Ерөнхийлөгч Путиний айлчлалын хугацаанд хоёр орны төрийн тэргүүн Хятад Оросын бүх талын стратегийн түншийн харилцааг хөгжүүлэх тухай зарчмын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хоёр орны төрийн тэргүүн Ази Номхон далайн бүс нутагт итгэлцэл тогтоож, харилцан ашигтай, эрх тэгш, хамтран ажиллах, аюулгүйн шинэ үзэл баримтлал хэрэгжүүлэхийг уг мэдэгдэлдээ дурдана гэж хоёр тал урьд нь мэдэгдэж байсныг анхаарууштай байна. Хятадын орчин үеийн олон улсын харилцааны дээд сургуулийн Оросын хүрээлэнгийн захирал Жи Жи Е хэлэхдээ, энэ нь Хятад Орос хоёр орон Ази Номхон далайн будлиантай байдалд анхаарал хандуулж, үүнд хүч хамтран оролцох шинэ үзэл баримтлалыг харуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Америк Ази Номхон далай бүс нутагт эргэн ирэхээ сүржин зарласнаас хойш тус бүс нутгийн зэвсэглэлээр хөөцөлдөх чиг хандлага өргөжиж байна. Гэхдээ тус бүс нутгийн аюулгүй байдлыг баталгаажуулахад цэргийн байгуулалтаа орчин үеийн хөгжилтэй болгосноор биелүүлж чадахгүй, цэргийн холбоогоо эрчимжүүлснээр ч биелүүлж чадахгүй. Харин холбоотны харилцаа тогтоох хэлбэрээр баталгаажуулах юм уу цэргийн талын итгэлцэл тогтоож, итгэлцсэн хамтын ажиллагааны хэлбэрээр аюулгүй байдлыг баталгаажуулж болох юм. Энэ нь хамгийн найдвартай аюулгүйн баталгаа болох юм. Ази Номхон далайн бүс нутагт ялангуяа зүүн Азийн нутагт байдал хурцдаж байгаа нөхцөлд энэхүү үйл ажиллагаа нь Хятад Орос хоёр орон эдгээр хурцадмал байдлыг хэрхэн зохицуулах, арилгах үндсэн үзэл баримтлалыг харууллаа. Энэ нь тус бүс нутгийн хүрээлэн байгаа орчныг сайжруулахад тун нааштай үүрэг гүйцэтгэнэ гэж би үзэж байна" гэжээ.\Э.Цогзолмаа, Уртнасан орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |