• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Путин Хятадад айлчилна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-04 10:12:49

      3-ны өдөр ОХУ-ын Гадаад харилцааны яамны сайд Сергеи Лавров ойрын хугацаанд ерөнхийлөгч Путины Хятадад айлчлах хөтөлбөрийн талаар мэдэгдсэн байна, Тэрээр хэлэхдээ, Путины айлчлалын гол зорилго бол Хятад Оросын олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр тал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм. Мөн эрчим хүч, орчин үеийн хөгжил дэвшил хийгээд шинийг санаачлах талаар хамтран ажиллах, харилцан хөрөнгө оруулалтаа өргөтгөх, салбарын хамтын ажиллагаа ба бүс нутгийн харилцааг гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар зөвшилцөх юм гэжээ.

      Сергеи Лавров хэлэхдээ, айлчлалын хугацаанд, хоёр талт худалдааны бүтцийг хэрхэн сайжруулах талаар нарийвчлах юм, ОХУ-аас Хятадад экспортлох нэмэлт өртөг бүхий бүтээгдэхүүнийг хэрхэн нэмэгдүүлэхийг чухалчлан авч хэлэлцэх юм. Үүнээс гадна, хоёр тал хүрээлэн буй орчны хамгаалалт, хил дамнасан усан сангийн зохистой ашиглалт хамгаалалтын хамтын ажиллагааны талаар судлан хэлэлцэх юм гэжээ.

      Сергеи Лавров хэлэхдээ, 2012 он бол Хятад дахь "Оросын аялал жуулчлалын жил" юм, хоёр тал залуучуудын солилцоог хэрхэн ахиулах, ирээдүйн 10 жил дэх хоёр орны нийгэм соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар зөвшилцөх болно гэжээ.\Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе