|
|
||
Саяхан сэтгүүлч ТӨЗР-ы биет бус соёлын өвийг хамгаалах төвөөс мэдээлснээр, 2012 оны биет бус соёлын өвийг хамгаалах өдөр буюу 6-р сарын 9-ний өдөр ТӨЗР Лхаст өвлөн хамгаалсан биет бус соёлын өвийн үзэсгэлэнг анх удаагаа зохион байгуулна.
Тус үзэсгэлэн 7 хоног үргэлжилж, эд өлгийн үзэсгэлэн ба амьд тоглолт зэрэг хоёр хэсгээс бүрдэж, эхнийх нь урлагийн тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн зэргээс бүрдэх юм. ТӨЗР-ы олон газраас ирсэн өв соёлыг уламжлагч болон ардын авьяастнаас бүрдсэн 200 гаруй хүмүүс уран сайхны үзүүлбэр гаргаж, төвдийн биет бус соёлын баялаг өвийг ойр зайнаас сонирхож болох юм.
Өнөөгийн байдлаар, Төвдөд биет бус үндэсний зэрэглэлийн соёлын өв 76 бүртгэгдэж, ТӨЗР-ы хэмжээнд биет бус соёлын өвийн уламжлагчаар 227 хүн тодорчээ.\Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |