• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын удирдагчдын Бээжингийн хурал хоёрдох арван жилийнхээ шинэ хуудсыг нээнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-04 16:48:38

    Жилд нэг удаа болдог ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын хурал нээгдэх гэж байгаа үеэр тус байгууллагын нарийн бичгийн дарга Иманалиев Муратбек сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, энэ удаагийн тэргүүн нарын хурал урьдын адил аюулгүйн асуудлаар хэлэлцэж, олон улсын тулгамдсан асуудлаар санал солилцож, эдийн засаг болон соёлын салбарын хамтын ажиллагааны асуудлыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, хоёрдох арван жилдээ шинэ хуудас бичиглэнэ гэж илэрхийллээ.

    ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын хурал 6-р сарын 6-7-ны өдрүүдэд Бээжинд болно. Иманалиев хэлэхдээ, энэ удаагийн тэргүүн нарын хурал Хятадын талын санаачилсны дагуу тус байгууллагын дунд хугацааны хөгжлийн стратегийн төлөвлөгөөг батлан зөвшөөрөх юм. Түүний гол агуулгад ШХАБ-ын дүрэмд тогтоосон хамтын ажиллагааны чиглэл, тус бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах, эдийн засаг худалдаа, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон олон улсын харилцаа зэрэг асуудлууд хамрагдаж, ШХАБ-ын ирээдүйн арван жилийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

    Тэр хэлэхдээ, 11 жилийн үр дүнтэй ажлын практик ШХАБ нь бүс нутгийн улс төрийн чухал хүчин болсныг гэрчилж байна. ШХАБ-ын гишүүд Шанхайн үзэл санааг журамлан сахиж, эрх тэгш харилцан ашиг сонирхлоо хүндэтгэх зарчмаар улс орнуудын харилцааг хөгжүүлэх үлгэр жишээ боллоо гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе