• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын Бээжингийн дээд уулзалтыг мэдээлэх сурвалжлагчид Бээжинд ирцгээв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-05 16:55:57

          Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын 2012 оны Бээжингийн дээд уулзалт 6-р сарын 6, 7-ны өдөр Бээжинд болно. Уг уулзалтыг сурвалжилж мэдээлэхэд дөхөм үзүүлэхийн тулд зохион байгуулах комиссоос Ардын Их Хурлын Ордны төв танхимд хэвлэл мэдээллийн төв ажиллуулж байгаа бөгөөд олон орны сурвалжлагчид хойно хойноосоо Бээжинд хүрэлцэн ирж бэлтгэл ажлаа хийцгээж байна.

         Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятад, Орос, Тажикстан, Киргиз, Казахстан, Узбекистан зэрэг гишүүн орнууд болон Пакистан, Монгол, Энэтхэг болон Иран зэрэг ажиглагч орнуудын хэвлэл мэдээллийн салбарын 900 шахам сурвалжлагч энэ удаагийн дээд уулзалтыг бүх талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно. Өнөө, хэвлэл мэдээллийн төвийн бэлтгэл ажлууд бүрэн дуусч, дотоод гадаадын сурвалжлагчид хэвлэл мэдээллийн төвд хүрэлцэн ирсээр байна. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе