![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Хү Жиньтао 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Оросын ерөнхийлөгч Валдимир Путины энэ удаагийн Хятадад хийж байгаа айлчлал Хятад Оросын стратегийн тал бүрийн түншлэлийн харилцааны хөгжлийг тодорхой хэмжээнд цаашид ахиулна гэдэгт итгэж байна гэжээ.
Мөн өдрийн үдээс хойш, дарга Хү Жиньтао Ардын Их Хурлын Ордонд Оросын ерөнхийлөгч Валдимир Путиныг угтах ёслол хийсэн байна. Энэ бол Путин Оросын ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсоны дараа Хятадад хийж буй анхны төрийн айлчлал юм.
Үүний дараа болсон албан ёсны хэлэлцээн дээр, дарга Хү Жиньтао Оросын ерөнхийлөгчөөр сонгогдсон Путинд дахин баяр хүргээд, Хятадын засгийн газар ард түмний өмнөөс Хятадад хүрэлцэн ирж, ШХАБ-ын Бээжингийн дээд уулзалтад оролцож байгаа болон Хятадад төрийн айлчлал хийж байгаад баяр хүргэжээ.
Хятадад төрийн айлчлал хийхээр урьсан дарга Хү Жиньтаод баярлаж байгаагаа Путин илэрхийлээд, Хятад Орост олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, худалдаа эдийн засаг, дээд техник, соёл иргэншил зэрэг салбарыг оролцуулсан олон талын ашиг сонирхолтой юм гэжээ.
Албан ёсны хэлэлцээ дууссаны дараа, хоёр орны тэргүүн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд хамтаар оролцсон бөгөөд хамтаар сэтгүүлчидтэй уулзжээ. Мөн орой, дарга Хү Жиньтао ерөнхийлөгч Путинд зориулан хүлээн авалт хийсэн байна.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |