• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Путины айлчлал нь Хятад Оросын стратегийн бүх талын хамтын ажиллагааны харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-05 21:03:36

      Хятад улсын дарга Хү Жиньтао 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Оросын ерөнхийлөгч Путины Хятадад улсад хийж байгаа айлчлал нь Хятад Оросын стратегийн бүх талын хамтын ажиллагааны харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжихөд тус дөхөм үзүүлэх нь гарцаагүй юм гэдэгт итгэж байна гэжээ.

      Мөн өдрийн үдээс өмнө дарга Хү Жиньтао Ардын их Хурлын Ордонд ёслолын арга хэмжээг даргалж, Оросын ерөнхийлөгч Путиныг угтсан байна. Энэ бол Путины Оросын ерөнхийлөгчийн тушаалд гурав дахь удаагаа орсны даргаа Хятадад хийж байгаа анхны төрийн айлчлал юм.

      Путин хэлэхдээ, дарга Хү Жиньтао манайг дотноор урьж, Хятадад улсад айлчлуулж байгаад би баяртай байна. Хятад Орос хоёр орон олон талаар хамтын ашиг сонирхолтой юм. Үүнд олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, дэвшилт техник, хүмүүнлэгийн зэрэг олон салбар хамрагдаж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе