• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ардын их хурлын ордонд Путинийг угтах ёслол боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-05 17:37:58

       Хятад улсын дарга Хү Жиньтао 5-ны үдээс хойш Ардын их хурлын ордны хойд танхимд Хятадад айлчлахаар хүрэлцэн ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг угтах ёслол хийжээ.

       Үдээс хойшийн 4 цаг 20 минутын үеэр, Хү Жиньтао, Путин хамтаар шалган үзэх индэр дээр гарахад төрийн дуулал эгшиглүүлэв. Түүний дараа нь Хү Жиньтао Путинтэй хамт Хятадын Ардын Чөлөөлөх цэргийн хуурай, тэнгис, агаарын армийн хүндэт харуултай мэндчилэв.

     Угтах ёслолын дараа Хү Жиньтао, Путин хоёр цагийн хугацаатай бага хэмжээнд болон том хэмжээнд хэлэлцээ хийж, дараа нь хоёр орны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох бөгөөд хамтаар сэтгүүлчидтэй уулзана. орой нь дарга Хү Жиньтао ерөнхийлөгч Путинд зориулан угтах дайллага хийнэ.

     Путин мөн өдрийн үдээс өмнө Бээжинд хүрэлцэн ирэв, 5-7-ны өдрүүдэд тэрээр Хятадын удирдагчидтай хэлэлцээ болон уулзалт хийх бөгөөд ШХАБ-ын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын холбогдох арга хэмжээнд оролцох болно. \орчуулсан Алтанхуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе