• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт маргааш Бээжинд болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-05 17:03:56

     ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт 6-р сарын 6-наас 7-ны өдрүүдэд Бээжинд болно. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь ШХАБ-ын шинэ 10 жилийн гарааны жил болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Гишүүн орнуудын тэргүүн нар одоогийн олон улс, бүс нутгийн байдал болон гишүүн орнуудын найрамдал хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ШХАБ-ын ирээдүйн хөгжил зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, стратегийн төлөвлөгөө хийх болно. Мэргэжилтний үзэж байгаагаар, энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэхтэй холбоотой хэлэлцэх сэдэв нь анхаарлын төвд орж, элбэг ололт амжилттай болох эрмэлзэлтэй юм байна.

    Өнгөрсөн 10 жилд ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын эдийн засаг худалдаа тогтвортой түргэн хөгжив. Хятад улс болон ШХАБ-ын бусад гишүүн орон хоорондын худалдааны хэмжээ 2001 онд 12 тэрбум 100 сая ам доллар байснаасаа 2011 онд 113 тэрбум 400 сая ам долларт хүрч, бараг 10 дахинаар нэмэгджээ.
     Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн ШХАБ-ын судалгааны төвийн нарийн бичгийн дарга Сүнь Жуанжи хэлэхдээ: Болох гэж байгаа Бээжингийн дээд хэмжээний уулзалт нь ШХАБ-ын ирээдүйн 10 жилийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны шинэ гараа болно гэжээ. Тэрээр танилцуулж хэлэхдээ: Гишүүн орнуудын тэргүүн нар уг уулзалт дээр " ШХАБ-ын дунд хугацааны хөгжлийн стратегийн төлөвлөгөө"-г батлах болно. Энэ нь ШХАБ-ын ирээдүйн эдийн засаг хамтын ажиллагаанд жолоодох үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

  " ШХАБ-ын дунд хугацааны хөгжлийн стратегийн төлөвлөгөө"-нд эдийн засгийн салбарын хүрээ хэмжээг маш өргөн хамарч, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа, зам харилцааны хамтын ажиллагаанд бүр бодитой төсөл байгаа. Гааль, хил нэвтрэх талаар бүр бодитой төлөвлөгөө байгаа. Үүнд өмнө дурдаж байсан гол салбар тухайлбал, сүлжээний хэлбэрийн "дэд бүтэц" төсөл хамрагдаж байгаа бөгөөд энэ хэдэн жил талуудын нэлээд анхаарал тавьж байгаа хамтын ажиллагааны шинэ салбар хамрагдаж байна. Гуравт нь аж ахуйн нэгжүүд хоорондын холбоог эрчимжүүлж, эдийн засаг хамтын ажиллагааны хөгжлийг ахиулж, мөнгө хурамтлуулах, механизмын  байгуулалтын асуудлыг тусгай дурдсан байна гэжээ. 

    Сүнь Жуанжи хэлэхдээ: Бээжингийн дээд хэмжээний уулзалтын хугацаанд том цар хэмжээний ШХАБ-ын аж үйлдвэр худалдаачдын чуулга уулзалт Бээжинд болно, уг чуулга уулзалтад Хятад улсын удирдлага оролцож, гишүүн орнуудын үйлдвэр худалдааны салбарын төлөөлөгч нартай бүс нутгийн дотоодын эдийн засаг хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэнэ гэжээ.

    Үүнийг хүсэн хүлээгүүштэй байна. Үйлдвэр худалдааны чуулга уулзалтын хэлбэрээр дамжуулан, улс орнуудын үйлдвэр худалдааны аж ахуйн нэгжүүд хэлхээ холбоо тогтоож, аж ахуйн нэгжүүдэд гүүрийн үүрэг гүйцэтгэх болно гэж тэрээр хэллээ.

    Аюулгүйн хамтын ажиллагаатэй зэрэгцүүлбэл эдийн засгийн хамтын ажиллагаа нь өнөө ШХАБ-д харьцангуй буурай тал нь болно. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт дээр Хятадын тал ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал дэвшүүлж, гишүүн орнууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтад дөхөм үзүүлж, дэд бүтцийн байгуулалтын хамтын ажиллагааг ахиулна гэж мэргэжилтнүүд тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе