• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Киргизийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийжээ

CRI       (GMT+08:00) 2012-06-05 14:31:51

      БНХАУ-ын дарга Хү Жиньтао 5-ны өдөр Бээжинд ШХАБ-гийн удирдагчийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевтай хэлэлцээ хийжээ. Хү Жиньтао хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосноос хойших 20 жилд, Хятад Киргизийн харилцаа олон улсын болон бүс нутгийн байдлын өөрчлөлтийг даван туулж, эрүүл тогтвортой хөгжлийн сайн сайхан хандлага хэвээр хадгалж ирсэн байна. Хятад Киргизийн харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалд үзэж, Киргизийн бие даан сонгосон хөгжлийн замаар замнахыг үргэлжлэн дэмжинэ. Киргизийн талтай хамтаар чармайж, хоёр орны харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэн хоёр орны ард түмэнд буян эдлүүлэхэд бэлэн байна гэжээ.

       Хү Жиньтао хоёр орны бүтээлч хамтын ажиллагааг ахиулах талаар 5 зүйлт санал дэвшүүлжээ. Энэ нь тухайлбал: Нэгд, Хятад Киргизийн төмөр зам, авто зам зэрэг хил дамнасан дэд бүтцийн байгуулалтыг түргэтгэх. Хоёрт, Киргизийн цахилгаан сүлжээний өөрчлөн байгуулалтыг идэвхтэй ахиулж, Хятад Киргизийн хил дамнасан усан цахилгаан станцын байгуулалтын төслийг эхлэн хэрэгжүүлж, цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагааг тал бүрээр эрчимжүүлэх. Гуравт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулан харилцан хөрөнгө оруулалтыг ахиулах. Дөрөвт, хоёр орны орон нутгийн хөгжлийн стратегийг зохицуулж, хил залгаа районы хамтын ажиллагааг ахиулах. Тавт, терроризмын эсрэг, мансууруулах бодисын эсрэг тэмцэх, хилийн хамгаалалт, том том үйл ажиллагааны аюулгүйн баталгаа хангах, гэнэтийн үйл хэргийг зохицуулах зэрэг зохицуулалтаа үргэлжлэн өргөтгөж, хуулийн хэрэгжилт, аюулгүйн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх эдгээр болно.

        Атамбаев хэлэхдээ, 20 жилийн турш, Киргиз Хятадын харилцаа тасралтгүй шат ахисан байна. "Холын саднаас ойрын хөрш" гэдэгчлэн Киргизийн бүрэн эрх, тусгаар тогтнол, тогтвортой байдал, хөгжлийг үнэнч сэтгэлээр дэмжсээр ирсэн Хятадын талд баярлаж байгаа бөгөөд Хятадтай байгуулсан сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа нандигнан үзэж, Хятадын талтай хамтаар хоёр орны сайн сайхан ирээдүйг байгуулахаар чармайх болно гэжээ.

        Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн нар "БНХАУ, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан тунхаг"-т гарын үсэг зурж, хоёр талын хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе