• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд төлөөлөгчдөө тэргүүлэн ШХАБ-ын Бээжингийн дээд уулзалтад оролцоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-05 16:08:42

  ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12-р бага хурал 6, 7-ны өдөр Бээжинд болно. Энэтхэгийн "Ааж Так сонин"-ы веб сайтад мэдээлэхдээ, Гадаад хэргийн сайд С. М. Кришна уг дээд уулзалтад оролцохоор 5-ны өдөр Хятад улсыг зорьсон байна гэжээ.

  Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Энэтхэг 2005 онд ШХАБ-ын ажиглагч орон болсон бөгөөд энэ удаа ажиглагч орны хувиар Бээжингийн дээд уулзалтад оролцоно. Дээд уулзалтын үеэр Энэтхэгийн төлөөлөгчид Хятадын төлөөлөгчидтэй хоёр талын харилцаа, Ираны цөмийн асуудал болон харилцан сонирхож байгаа бусад асуудлаар санал бодлоо солилцох юм байна.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе