• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын Бээжингийн дээд уулзалтын холбогдох арга хэмжээ ажлаа эхлэв

CRI       (GMT+08:00) 2012-06-05 11:21:44

          5-ны өдрийн үдээс өмнө, Бээжингийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Танхимд Тажикстаны төрийн дуулал эхлэхийг дагалдан, Хятад улсын дарга Хү Жиньтао ШХАБ-ын Бээжингийн дээд уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн олон орнуудын тэргүүн нарыг угтах анхны хүлээн авалт эхэлж, Дарга Хү Жиньтао Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хуурай, тэнгис, агаарын гурван замын цэргийн ёслолын хүндэт харуултай мэндчилсэн байна. Энэ нь ШХАБ-ын Бээжингийн дээд уулзалтын холбогдох арав гаруй арга хэмжээ жинхэнээр ажлаа эхэлснийг харуулж байна.

          Өнөө жил нь 10 жилийн хамтын ажиллагааны замналыг туулан өнгөрсөн ШХАБ-ын шинэ 10 жилийн эхлэл болж байна. Мөн ШХАБ-ын хөгжлийн чухал цаг үе болно. ШХАБ-ын ээлжит даргалагч орон болсны хувьд, Хятад улс ШХАБ-ын тэргүүлэгч нарын зөвлөлийн жил тутмын хурлыг 3 дахь удаагаа хийж байгаа бөгөөд ШХАБ-ын 6 гишүүн орнуудын тэргүүн нарыг багтаасан 11 орны тэргүүн нар оролцох болно. Хурлын гурван хоногийн хугацаанд, Дарга Хү Жиньтао Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Танхимд 9 удаагийн ижил цар хэмжээний хүлээн авалт зохиож, Киргиз, Казахстан, Узбекистан, Туркменстан, Пакистан, Монгол, Афганистан, Иран зэрэг орнуудын Ерөнхийлөгчийг тус тус хүлээн авах болно./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе