• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Орос хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

CRI       (GMT+08:00) 2012-06-06 11:24:43

      5-ны өдөр Бээжинд Хятад улсын дарга Хү Жиньтао Оросын Ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийж, эрх тэгш, итгэлцсэн Хятад Оросын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлж, хамтын хөгжил дэвшлийг ахиулна гэж хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн байна. Уулзалтын дараа Хятад Орос хоёр тал хамтарсан мэдэгдлийг багтаасан хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа шинэ ололт амжилтад хүрлээ. Одоо энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл сонсоно уу.

      5-ны өдрийн нийслэл Бээжин дэлхий нийтийн анхаарлын төвд орж, "шинэ" ерөнхийлөгч В.Путин Хятадад төрийн айлчлалаа эхлүүлэн, Хятад улсын дарга Хү Жиньтаотай төрийн тэргүүний уулзалт хийсэн юм. Хоёр талын мөн өдрийн уулзалт 4 цаг үргэлжилжээ. Тус айлчлал Путин гурав дахь удаагаа Оросын Ерөнхийлөгчийн тушаалд ороод сарын хугацаа ч болоогүй үед болсон айлчлал боллоо.

      Уулзалт хэлэлцээний дараа Хү Жиньтао Путинтай хамт сэтгүүлчидтэй уулзсан байна. Он гарснаас хойш Хятад Оросын харилцаа идэвхтэй, эрүүл саруул, тогтвортой хөгжиж буй өөдрөг байдлыг бид өндрөөр үнэлж байна. Хятад Оросын харилцааг цаашид хөгжүүлэх нь тус улсын дипломат бодлогын чухал тэргүүн чиг хандлагын нэг мөн гэдгийг онцолж, хоёр орны харилцааг үргэлжлэн хөгжүүлэн, Хятад Оросын бүх талын стратегийн хамтын ажиллагааны харилцаа шинэ шатанд хөгжихийг урагшлуулна гэж Хү Жиньтао илэрхийлжээ.

      Хятад Оросын харилцааны хөгжлийн талаар хийсэн Хү Жиньтаогийн дүгнэлтийг Путин идэвхтэй байр сууриар хүлээн авсан байна. Тэрээр хэлэхдээ, Бээжинд дахин ирсэндээ би маш их баяртай байна. Өнөөдрийн уулзалтад зориулан ажил хэрэгч, найрсаг уур амьсгал бүрдүүлсэнд дарга Хү Жиньтаод талархал илэрхийлж байна. Хятад улс бол Оросын стратегийн түнш, бидний олон салбар дахь харилцаа нь харилцан ашигтай, харилцан итгэлцсэн, нээлттэй байдалд явагдаж буй хамтын ажиллагаа юм гэлээ.

      Тус уулзалтаар хоёр орны төрийн тэргүүний гарын үсэг зурж нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд, холбогдох төлөвлөгөөг хоёр тал хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй тайлагнасан байна.

      Үүнтэй холбогдуулан дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Оросын ирээдүйн арван жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг гол үүргээ болгож, хоёр талын өндөр дээд хэмжээний нягт харилцаа болон засгийн газар, түүнчлэн салбар яам хоорондын харилцааны механизмын үүргийг гүйцэд бадруулж, харилцан дэмжиж, тал бүрийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, Хятад Оросын үе үеийн найрсаг харилцааг бататган, хоёр орны хөгжил дэвшлийг сайтар ахиулна гэж бид санал нэгтэй үзэж байна гэжээ.

      Тус уулзалт мөн хоёр орны худалдаа эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг гол зорилтоо болгосон байна. Сүүлийн арваад жилийн турш хоёр орны харилцаа эрүүл саруул, тогтвортой хөгжсөн нь хоёр талын худалдаа эдийн засгийн салбарын тогтвортой хөгжилд ашиг тус хүртээж, ялангуяа эрчим хүчний зэрэг салбарын хамтын ажиллагааны томоохон төслүүд нь Хятад Оросын харилцаанд чухал эд материалын суурь болжээ. Тус уулзалтаар хоёр тал хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зуржээ. Эдгээр нь хоёр орны цөмийн цахилгаан, аж үйлдвэр, аялал жуулчлал, цахилгаан эрчим хүчний зэрэг салбарын худалдаа эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд урагшлуулах хүч нэмэх юм.

      Үүнээс гадна, олон улсын болон бүс нутгийн ажил хэрэгт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар Хятад Оросын төрийн тэргүүн нийтлэг ойлголтод хүрчээ. Хү Жиньтао хэлэхдээ, олон улсын болон бүс нутгийн байдал будлиантан өөрчлөгдөж буй шинэ нөхцөл байдалд, хоёр тал НҮБ, 20-ын бүлэг, ШХАБ, БРИКС-ын орнуудын конвенцын хүрээн дэх хамтын ажиллагааг голлон нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байна.

      Урьдын адил стратегийн хамтын ажиллагааны үзэл баримтлалын дагуу Орос Хятадын хамтын ажиллагааг цаашид сайтар хөгжүүлэхэд Оросын тал бэлэн байна гэж В.Путин илэрхийллээ. Хятад Орос хоёр тал мөн хоёр орны хууль, аюулгүйн салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай шийдвэр гаргасан байна. Хятад Орос хоёр тал хүмүүнлэгийн хамтын ажиллагааны ирээдүйн арван жилийн төлөвлөгөө тогтоох бөгөөд хоёр орны хүүхэд залуусын харилцааг нэмэгдүүлэх нь гол агуулга болох юм.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе