• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Узбекистан стратегийн түншийн харилцаа тогтооно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-06-06 17:38:08

      Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны өдөр Ардын их хурлын ордонд Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовтой хэлэлцээ хийсэн байна. Хоёр орны харилцааг стратегийн түншийн харилцаа болгон дээшлүүлнэ гэж хоёр орны төрийн тэргүүн шийдвэрлэжээ. Ерөнхийлөгч Каримов Хятад улсад айлчлал хийхийн зэрэгцээ ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм.

      Хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар Хү Жиньтао 4 санал дэвшүүлсэн байна. Үүнд нэгд, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан дэмжиж, нөгөө талынхаа сонгосон хөгжлийн зам болон амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудлаарх байр суурийг нь дэмжиж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт харилцан зөвшилцөх. Хоёрт, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, "Хятад Узбекистаны засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр" болон хоёр талын валют солилцох хэлэлцээрийг сайтар хэрэгжүүлж, эрчим хүчний хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, "Хятад Узбекистаны эрчим хүчний бус салбар ба дээд шинэ технологийн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө"-г нухацтай хэрэгжүүлж, эдийн засгийн онцгой бүс болон эдийн засгийн техник нээн хөгжүүлэх бүсийг хамтын ажиллагаагаар байгуулж, зам тээвэр дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх. Гуравт, хуулийн аюулгүйн хамтын ажиллагаагаа нягтруулж, "гурван хүчин", мансууруулах бодис наймаалах болон улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт хамтаар цохилт өгөх. Дөрөвт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёр орны олон салбарын ялангуяа залуучуудын харилцааг нэмэгдүүлэн, харилцан ойлголцол, найрсаг харилцаагаа батжуулах зэрэг багтсан болно.

      Каримов хэлэхдээ, олон улсын болон бүс нутгийн байдал будлиантай өөрчлөлттэй байна. Узбекистан болон Хятад улс хоорондоо стратегийн түншийн харилцаа тогтоох нь гүн ач холбогдолтой юм. Энэ нь хоёр орны харилцаа урт удаан хугацаанд тогтвортой хөгжих чиг хандлага болж байгаа төдийгүй төв Азийн бүс нутгийн энх тайван, хөгжилд ч ашигтай юм. Узбекистаны тал амин чухал асуудлаар Хятад улсыг дэмжсээр байх болно. Үүний зэрэгцээ хоёр орон худалдаа эдийн засаг, эрчим хүч, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа хөгжүүлж, нефть дамжуулах хоолойн төслийн бүтээн байгуулалтыг сайтар хэрэгжүүлэн, ашигт малтмал, агаарын тээврийн зэрэг салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хоорондын төмөр зам зэрэг зам тээврийн дэд бүтцээ холбон нийлүүлэх ажлыг ахиулахыг хүсэж байна. Хятад улстай шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хүмүүнлэгийн харилцаагаа нэмэгдүүлэхэд Узбекистаны тал бэлэн байна. Түүнчлэн Хятад улстай олон талын зөвшилцлөө нэмэгдүүлж, ШХАБ-тай нягт хамтран ажиллахад ч бэлэн байна гэж илэрхийлжээ.

      Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн "Хятад Узбекистан стратегийн түншийн харилцаа байгуулах тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе