• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао В. Путинтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-06 17:02:40

          Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 6-ны өдөр Бээжинд Хятадад айлчилж байгаа Оросын ерөнхийлөгч В. Путинтэй уулзах үеэр хэлэхдээ, Хятад, Орос хамтран ШХАБ-ын хүрээн дэх худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, бүх гишүүн орнуудад ашиг хүртээн, ШХАБ-ын уялдаа болон өрсөлдөх чадварыг дээшлүүлбэл зохино гэжээ.

          Тэрээр хэлэхдээ, олон улсын санхүүгийн хямрал Орост хатуу сорилт болсон бөгөөд Хятад, Орос хоёр орны харилцаа хөгжихөд ч чухал тохиол бүрдүүлжээ. Хятад, Оросын хөгжлийн стратеги харилцан уялдаатай ба харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн тогтолцоотой. Хоёр орны ерөнхий сайд тогтсон хугацаанд хийж байгаа уулзалтын үр өгөөжийг гүйцэд бадруулан, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дээд техник зэрэг салбар дах хамтын ажиллагааны цар хүрээ болон чанарыг нэмэгдүүлэн, хоёр орны эдийн засгийн байгуулалтад шинэ хөдөлгөх хүч олгох хэрэгтэй гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, хоёр орны харилцаа өнөөдрийнх шиг баялаг амжилтад хүрч байгаагүй, олон улсын байдал ямар байсан ч Хятадын тал Оросын талтай найрсаг хөршийн харилцаагаа батлан, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг ханган, улс болон үндэстний хөгжлийн төлөө хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.

          Путин хэлэхдээ, Орос болон Хятадын хөгжил нь дэлхийн эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдалд маш их ач холбогдолтой. Хоёр орны бүх талын стратегийн харилцааг цаашид эрчимжүүлэх нь хоёр орны хамтын ашигт нийцэж байгаа бөгөөд дэлхийн энх тайван хөгжилд ч ашигтай юм. Хятадын талтай харилцаагаа гүнзгийрүүлж, бүх тал болон стратегийн өндөрлөгөөс асуудлыг шийдэж, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмаар нефть, байгалийн хий, цөмийн эрчим хүч, агаарын тээвэр, сансрын судалгаа, дээд техник, хөдөө аж ахуй зэрэг чухал салбар дах хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, улам илүү амжилт олохыг Оросын тал хүсэж байна гэжээ.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе