• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жя Чин Линь Тажикстан болон Киргизийн ерөнхийлөгчтэй тус тус уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-06 17:38:50

          УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Жя Чин Линь 6-ны өдөр АИХ-ын ордонд Тажикстаны ерөнхийлөгч Рахмон болон Киргизийн ерөнхийлөгч Атамбаевтай тус тус уулзав.

          Рахмонтай уулзах үеэр Жя Чин Линь хэлэхдээ, Хятадын тал Тажикстаныг үнэнч анд, найдвартай түншээ гэж үзсээр ирлээ. Тажикстаны өөрийн хөгжлийн замыг дэмжин, үндэсний тусгаар тогтнол, эрх мэдэл болон аюулгүй байдлаа хамгаалж байгаа Тажикстаны засгийн газрыг дэмжиж байна. Хятадын тал Тажикстантай хамтаар харилцан итгэлтэй найрсаг хөршийн харилцааг тогтоохыг хүсэж байна гэжээ.

          Рахмон хэлэхдээ, Тажикстаны тал Хятадын талтай хамтаар чармайн, олон салбар дах хамтын ажиллагааг байгуулахыг хүсэж байна гэжээ.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе