• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Путинтай хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2012-06-06 09:45:02

     5-ны үдээс хойш Хятад улсын дарга Хү Жиньтао ардын их хурлын ордонд төрийн айлчлал хийж, ШХАБ-ын дээд хуралд оролцохоор ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн хоёр талын харилцаа, хамтаар анхаарч буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна.

       Хү Жиньтао хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын чармайлтаар Хятад Оросын харилцаа эрүүл тогтвортой, идэвхтэй хөгжлийн хандлагаа хэвээр хадгалж байна. Дэлхийн олон туйлшрал, эдийн засгийн даяаршлын өнөөгийн байдал гүнзгийрч, олон улсын тогтворгүй, тодорхой бус хүчин зүйл нэмэгдсээр байна. Хятад Орос хоёр орны хөгжил стратегийн чухал боломж, түүнчлэн цөөн бус өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна. Хятад Оросын харилцаа улам нягтран хөгжиж, хоёр ард түмэн, дэлхий нийтэд аз жаргал авчирч байна гэжээ. Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, хоёр тал хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөтгөж, энэ талын ажиллагааны ирэх арван жилийн төлөвлөгөөг боловсруулж, голдуу хоёр орны залуучуудын солилцоог эрчимжүүлэн хөгжүүлнэ гэжээ.

      Путин хэлэхдээ, Орос Хятадын стратегийн тал бүрийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тасралтгүй шинэ ахицтай болж, хамгийн өндөр төвшинд хүрлээ. Хоёр орон өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой бөгөөд стратегийн харилцан итгэлцлээр дүүрэн юм. Хоёр орны удирдагч байнга харилцан айлчилж, улс төрийн хэлхээ холбоо ч нягтарч байна. Орос Хятадын хамтын ажиллагааны нөөц их бөгөөд саруул ирээдүйтэй юм. Хятадын талтай зөвшилцлөө эрчимжүүлж, идэвхтэй төлөвлөж, олон салбарын хамтын ажиллагааг ихээр түлхэн ахиулахыг Оросын тал хүсэж байна гэжээ.

      Уулзалтын дараа,  хоёр орны төрийн тэргүүн "Эрх тэгш харилцан итгэлцсэн, стратегийн тал бүрийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам гүнзгийрүүлэх тухай БНХАУ болон ОХУ-ын хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, хоёр талт хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хамтаар сэтгүүлчидтэй уулзсан байна.\Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе