• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Чанчунь төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзав

CRI       (GMT+08:00) 2012-06-06 10:06:10

      ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Чанчунь 5-ны өдөр Ардын их хурлын ордонд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын соёлын сайд нарын 9-р уулзалтад оролцож байгаа олон орны төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзав.

    Ли Чанчунь хэлэхдээ, соёлын сайд нарын тогтмол уулзалтын механизм нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээн дэх соёлын солилцоо ба хамтын ажиллагааг тал бүрээр эрчимжүүлэхэд тогтолцооны чухал баталгааг хангаж, уулзалтаар олсон баялаг үр дүн Шанхайн хамтын ажиллагааны соёлын харилцаанд хөгжлийн нааштай хэтийн төлөвийг тогтоожээ. Олон тал энэ уулзалтаар боломж болгож, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хойшдын 10 жилийн соёлын салбар дахь хамтын ажиллагааны хөгжлийн төлөвлөгөөг сайтар хийж, хүмүүнлэгийн солилцоог цаашид гүнзгийрүүлэн, тус бүс нутгийн эвсэг зохицонгуй, хамтын хөгжил цэцэглэлт, мөн бүс нутгийн орнуудын үеийн үед эв найрамдалтай байх ажил төрөлд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

      Тажикстаны соёлын сайд Асрори төлөөлөгчдийн ахлах нарын өмнөөс Хятадын талын халуунаар хүлээн авсан ба нарийн хөтөлбөр гаргасанд баярлаж байгаагаа илэрхийлж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын олон ажилд Хятадын талын идэвхтэй оролцож буйг сайшаан, Шанхайн хамтын ажиллагаан байгууллагын соёлын хамтын ажиллагаанд оруулсан тодорхой хувь нэмрийг дээд хэмжээгээр үнэлжээ. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн соёлын сайд нарын уулзалтын амжилттай болох ба холбогдох баримт бичигт гарын үсэг зурах нь цаашид Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд олон талт соёлын харилцааг хөгжүүлэхэд гүнзгий бөгөөд нааштай нөлөө үзүүлэх болно гэжээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе