• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-06-06 17:40:45

         Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 6-ны өдөр Ардын их хурлын ордонд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзсан байна.

         Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын тал Казахстаны талтай урт хугацааны тогтвортой бөгөөд эрчтэй, баялаг агуулга бүхий Хятад Казахстаны стратегийн бүх талын түншийн харилцааг хөгжүүлэхэд хүч тавина. Бүх талын стратегийн түншийн хувьд, ШХАБ-ыг багтаасан олон улс, бүс нутгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, хоёр орны хамтын ашиг сонирхлыг улам хамгаалж, дэлхийн ба бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд илүү тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэжээ.

         Казахстаны тал, энэ удаагийн айлчлалаар боломж болгон Хятадын талтай эдийн засаг, худалдаа, эрчим хүч, өндөр технологи зэрэг салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, олон улсын олон талт хандлага дахь ШХАБ-ын уялдаа зохицолдоог эрчимжүүлж, хоёр орны харилцааг нэн өндөр төвшинд хүргэхийг хүсэж байна гэж Нурсултан Назарбаев илэрхийлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе