• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Оросын Ерөнхийлөгч Путинтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-06 17:51:40

        Хятад улсын дэд дарга Ши Жиньпин 6-ны өдөр Бээжинд Хятадад айлчилж, ШХАБ-ын дээд уулзалтад оролцож буй Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан байна.

        Путины ерөнхийлөгчийн албан тушаалд орсонд баяр хүргээд, Ерөнхийлөгч болоод сар бололгүй Хятадад айлчилж байгаа нь Хятад Оросын харилцааг дээд зэргээр чухалчилж буйг дахин харууллаа гэж Ши Жиньпин хэлжээ. Хоёр орны дээд давхаргын нягт харилцаа холбоо нь хоёр орны нөхөрсөг харилцааны чухал онцлог болж байгаа бөгөөд мөн хоёр талын улс төрийн итгэлцлийн чухал илрэл байгааг харуулж, хоёр орны харилцааны хөгжил, бүх салбарын хамтын ажиллагааны чухал баталгаа болж байна гэж тэрээр хэллээ. Хятад улс Оросын талтай хамтаар хоёр орны удирдагчийн дурдсан шинэ үүрэг, шинэ шаардлагыг гуйвшгүй биелүүлж, хоёр орны харилцааны үндэс суурийг бэхжүүлж, харилцааны төвшнийг дээшлүүлэхэд бэлэн байна гэжээ.

        Оросын тал Хятадтай тогтоосон харилцааг дээд хэмжээнд нандигнаж, хоёр орны хөгжилд итгэл дүүрэн байна гэж Путин илэрхийлэв. Өнөөгийн дэлхийн нөхцөл байдалд, хоёр орон бүх салбар дахь хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, хоёр талын харилцааны стратегийн төвшнийг бүрэн бадруулж, хоёр орны харилцаагаар дамжуулан хоёр талын иргэдэд буян эдлүүж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжилд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэж тэрээр мөн илэрхийлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе