• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао гадаад орнуудын төрийн тэргүүн нартай хамтаар утга урлагийн үдэшлэгийг сонирхов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-07 09:37:14

            Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12 дахь дээд уулзалтын "Сайн хөршүүдийн найрсаг үдэш" утга урлагийн үдэшлэг 6-ны орой Үндэсний Том Театрт боллоо. Хятад улсын Дарга Хү Жиньтао олон орны төрийн тэргүүн нарын зэрэг хүндэт зочидтой хамтаар үдэшлэгийг сонирхон үзсэн байна.

            6-ны орой Үндэсний Том Театрт гэрэл чимэглэлээр гялалзаж байлаа. 20 цагийн үеэр дарга Хү Жиньтао олон орны төрийн тэргүүн нарын зэрэг хүндэт зочидтой хамтаар Үндэсний Театрын том танхимд хүрэлцэн очжээ. "Бээжинд тавтай морилоорой" гэсэн хөжмийн яруу эгшиглэнгийн дунд, Хятадын залуучууд уг дээд уулзалтад оролцогч орнуудын төрийн далбаа болон Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллага, дээд уулзалтад оролцогч олон улсын бусад байгууллагын далбаа өргөж, тайзнаа гарч ирснээр үдэшлэг нээгдсэн юм. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе