• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Путинтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-07 10:24:48

             Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 6-ны өдөр Ардын Их Хурлын Ордонд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав.

             Ерөнхийлөгч Путиний Хятад улсад айлчилж байгаад баяртай байгаагаа Ли Кэчян юуны өмнө илэрхийллээ. Тэр хэлэхдээ, 5-ны өдөр Дарга Хү Жиньтао эрхэмсэг ноён Ерөнхийлөгч тантай Хятад Оросын эрх тэгш харилцаатай, харилцан итгэлцсэн стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа хөгжүүлэх асуудлаар нэгдсэн шинэ ойлголтод хүрч, хамтын ажиллагааны чухал чухал хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, хоёр орны харилцааны хөгжил, ажилч хэрэгч хамтын ажиллагаанд шинэ хөдөлгөх хүч сэлбэсэн байна. Хятад Оросын харилцааг цаашид гүнзгийрүүлэх нь хоёр орны хөрш зэргэлдээ оршин сууж байдаг бодит байдалд тулгуурлагдсан, олон улсын их орчин болон өөр өөрийн хөгжил цэцэглэлийн хэрэгцээ шаардлага, Хятад Оросын дээд удирдагчдын хамтаар гаргасан улс төрийн шийдвэрт сонголт бөгөөд энэ нь хоёр орны олон салбарынхны дэмжлэгийг хүлээсэн байна гэлээ.

             Нэг сарын дараа Ерөнхий сайдын орлогч Ли Кэчянтай дахин уулзсандаа  маш баяртай байгаагаа Ерөнхийлөгч Путин илэрхийлжээ. Орос Хятад бол дэлхийн чухал орнууд бөгөөд стратегийн хамтын ажиллагааны жинхэнэ түншүүд байгаа юм. Хоёр орон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь хоёр талд ашигтай, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлд ашигтай юм. Хамтын ажиллагааны салбарыг өргөтгөн тэлж, хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэн, том том төслийн хүрээн дэх хамтын ажиллагааны ахицыг түргэтгэж, нөөц баялаг, техник, аж үйлдвэр, зах зээл зэрэг талаарх нөөц боломжоо хоёр тал бүрэн дайчлан, Орос, Хятадын харилцааны зөв чиглэлээр нэн их хөгжилд хүрэхэд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэжээ. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе