|
|
||
Хятад улсын Дарга Хү Жиньтао 7-ны өдрийн үдээс өмнө Бээжинд хэлэхдээ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Бээжингийн дээд уулзалт бол Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хоёр дахь арван жилд болж буй анхны дээд уулзалт юм. Уг дээд уулзалтаар уг байгууллагын ирээдүйн хөгжлийг бүх талаар төлөвлөх болно. Талуудын хамтын хүчин чармайлтаар уулзалт товлосон амжилтдаа хүрч, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хөгжилд шинэ хөдөлгөгч хүч сэлбэнэ гэдэгт итгэж байна гэлээ.
7-ны үдээс өмнө, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12 дахь хурал Ардын Их Хурдын Ордонд өргөтгөсөн хэлэлцээ хийлээ. Хятад улсын Дарга Хү Жиньтао даргалагч орны төрийн тэргүүний хувиар хэлэлцээг даргалан үг хэлсэн байна.
Өргөтгөсөн хэлэлцээ дууссаны дараа, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар баримт бичгүүдэд гарын үсэг зурж, бас хамтаар сэтгүүлчидтэй уулзах болно. \О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |