• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улс байгаль орчны хамгаалалтын салбарт Хятад улстай хамтран ажиллахыг хүсэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-07 16:30:47

          Хятад улс байгаль орчныг хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, цөлжилтийг сааруулах талаар идэвхтэй үр ашигтай маш олон арга хэмжээ авсан. Монгол улс Хятад улстай байгаль орчны хамгаалалтын салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг хүсэж байна гэж Монгол улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Батзаяа 7-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.

          Батзаяа Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Бээжингийн дээд уулзалтын Хэвлэл мэдээллийн төвд ХОУР-гийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, дэлхий нийтийн хэмжээнд байгаль орчны хамгаалалтын ажил асар их өрсөлдөөн сорилтод тулгарч байна. Монгол улс болон Хятад улс бол хаяа даран оршдог найрсаг сайн хөрш орон бөгөөд байгаль орчныг сайн хамгаалах явдал нь хамтын үүрэг хариуцлага юм. Хятад улс байгаль орчныг хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, цөлжилтийг сааруулах талаар идэвхтэй үр ашигтай маш олон арга хэмжээ авснаар, ойжуулсан талбай нь тасралтгүй өргөжин тэлсээр байна гэлээ. Монгол улс говь нутгийн бүсэд цөлжилтөөс сэргийлэх, цөлжилтийг сааруулах ажлын явцдаа Хятад улсын туршлагаас суралцан, уг салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг хүсэж байна гэж тэр тэмдэглэжээ.

          НҮБ-ны Байгаль Орны Хөтөлбөрөөс 2012 оны "Эх дэлхийн манлайлагч" шагнал олгох ёслолыг 4-ний өдөр Бразилын Рио-де-Жанейро хотноо зохион явуулжээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын зэрэг 6 хүн уг шагналыг хүртэв.\О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе