|
|
||
10 баримт бичигт гарын үсэг зурж, шинэ 10 жилд алхан орсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12 дахь хурал 7-ний өдөр Бээжинд өндөрлөлөө.
2 дахь арван жилдээ орж байгаа үед Хятад, ОХУ зэрэг гишүүн орнуудтай ШХАБ ирээдүйн хөгжлийн чиглэл хандлага болон алхам дарааг цаашид тодорхойлсон "ШХАБ-ын дунд хугацааны хөгжлийн стратегийн төлөвлөгөө" зэрэг чухал чухал баримт бичгүүдийг баталсан байна. ШХАБ-г уг бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлын дорвитой баталгаа болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ахиулагч хүчин болгон байгуулахын тулд гишүүн орнууд хамтаар хүчин чармайлт гаргах ёстой гэж даргалагч орон болсны хувьд Хятадын тал дэвшүүлсэн байна.
"'Өнө удаан энх тайван хамтаар цэцэглэн хөгжсөн бүс нутгийг байгуулах тухай ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын тунхаг','ШХАБ-ын дунд хугацааны хөгжлийн стратегийн төлөвлөгөө '-г батлан зөвшөөрсөн тухай тогтоолд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар гарын үсэг зурав.
7-ны үдэд, Ардын хурлын их ордны баруун их танхимд, ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар "ШХАБ-ын дунд хугацааны хөгжлийн стратегийн төлөвлөгөө", "Уг бүс нутгийн энх тайван аюулгүй тогтвортой байдалд тулгарах заналхийлэлийг зохицуулах тухай ШХАБ-ын улс төр, дипломат арга хэмжээ болон механизмын дүрэм" зэрэг 10 баримт бичигт хамтаар гарын үсэг зурж, Афганистан, Турк хоёр орныг ШХАБ-ын ажиглагч орон болон яриа хэлэлцээний түнш орноор тус тус элсэхийг зөвшөөрчээ. Энэ хурлын ололт амжилт нь ШХАБ-ын өнгөрсөн 10 жилийн хөгжлийг тэмдэглэж, уг байгууллагын ирээдүйн хөгжлийн эрчтэй хөдөлгөгч хүч болон итгэлийг харуулсан юм.
ШХАБ бол одоог хүртэл, Хятад улсад байгуулагдаж, Хятад улсын хотын нэрээр нэрлэгдэж, төв байраа Хятадын нутагт байрлуулсан бүс нутгийн чанартай олон улсын байгууллага юм. Уг байгууллагын 6 гишүүн орны нутаг дэвсгэрийн нийт талбай нь 30 сая 180 мянган хавтгай дөрвөлжин км-аас давж, Аз-Европын эх газрын тавны гурван хувийг эзэлж, дэлхийн нийт хүн амны дөрөвний нэг хувийг эзэлж байдаг.
"Нас залуу боловч цар хэмжээ ихтэй" ШХАБ-ын нөлөө болон байр суурь өдөр ирэх тусмаа дээшилсээр байна. Хятад улсын дарга Хү Жиньтао энэ удаагийн дээд уулзалт дээр үг хэлэхдээ: "Олон улсын байдал ээдрээ будлиантай байгаа үед бид Афганистаны дайн, Иракийн дайн, олон улсын санхүүгийн хямрал болон баруун аз, өмнөд Африкийн үймээнт байдлаас уг бүс нутгийн энх тайван, хөгжилд учруулсан өрсөлдөөн сорилтыг амжилттай зохицуулж, урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ загварыг нээж, хамтын ажиллагааны чухал чухал ололт амжилтад хүрсэн байна. Бид терроризм, хагалан бутаргах хүчин, хэт даврагч хүчин, мансууруулах бодисыг хил давуулан наймаалах, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх явдалд хамтран цохилт өгч, гишүүн орнуудын аюулгүйн болон хөгжлийн ашиг сонирхлыг дорвитой хамгаалж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын тогтвортой байдлыг хангасан юм" гэжээ.
ШХАБ шинэ гараанд дээр хөгжиж байна, олон тал ирээдүйн арван жилийн хөгжлийн зорилтыг тогтоож, түүнийг бодитой хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, хөгжлийн чиглэлээ тодорхойлон бодитой алхам дараа, арга хэмжээг тогтоож, гишүүн орнуудад бодитой ашиг хүртээж, уг бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжлийн төлөө шинэ хувь нэмэр оруулах ёстой гэж дарга Хү Жиньтао онцолсон байна. ШХАБ-ыг бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлын дорвитой баталгаа болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүчин болгон байгуулахыг тэрээр уриалсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |