• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ Хятад Ираны найрсаг харилцааны хөгжлийг дэмжсээр ирэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-07 19:03:16
      БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангөү 7-ны өдөр Бээжинд Ираны ерөнхийлөгч Ахмади Нежадтай уулзсан байна. Ү Бангөү хэлэхдээ, БХАТИХ Хятад Ираны найрсаг харилцааны хөгжлийг дэмжсээр ирсэн бөгөөд өнөөгийн үндэс дээр, Ираны шинэ ээлжийн исламын парламенттай байх найрсаг солилцоо хийгээд хамтын ажиллагааг нааштай өрнүүлж, парламентын хэлхээ холбоогоор улс орны харилцааны хөгжлийг ахиулах талаар чухал үүрэг ролио нэн сайтар бадруулахад бэлэн байна гэжээ.
 
      Ахмади Нежад хэлэхдээ, Иран Хятадын уламжлалт найрамдлаа Ираны тал маш чухалд үзэж байна, ажилч хөдөлмөрч ухаалаг Хятадын үндэстнүүдэд итгэл дүүрэг байж, Хятадын эдийн засгийн хөгжилдөө олсон асар их ололт амжилтыг маш бишрэн гайхаж байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе