• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой хэлэлцээ хийжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-07 21:02:45

      БНХАУ-ын дарга Хү Жиньтао 7-ны үдээс хойш Бээжинд ШХАБ-ын тэргүүн нарын уулзалтад оролцож байгаа Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой хэлэлцээ хийжээ.

      Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс хөршөө амгалан байлгах, хөрштэйгөө найрсаг байх, хөршөө баян болгох дипломат бодлого баримталж, Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг Монголын улс дипломат бодлогынхоо тэргүүн чухал чиглэл болгож байгааг сайшааж байна. Монголын талтай сайн хөршийн найрсаг харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлж хоёр орны харилцааг шинэ төвшинд ахиулахад бэлэн байна гэжээ.

      Хү Жиньтао хэлэхдээ, ноднин хоёр орон стратегийн түншийн харилцаа байгуулснаас нааш, хоёр талын худалдаа түргэн нэмэгдэж, хоёр талын хүмүүсийн хэлхээ холбоо олширчээ. Хятад Монголын харилцааг цаашид хөгжүүлэхийн төлөө хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж, стратегийн өндөрлөг болон алс хэтийн харааснаас Хятад Монголын харилцааны хөгжлийн их талыг зохицуулж байна. Харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх, хамтаар хөгжих ухагдахууныг Хятадын тал үргэлжлэн баримталж, хоёр орны бүтээлч хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр талаараа өөр өөрийн орны бодит байдлын дагуу өөр өөрийн давуу талаа үргэлжлэн бадруулж хамтын ажиллагааны гүнц өргөцийг дээшлүүлэн Хятад Монголын стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулан хоёр орон хоёр ард түмэнд буян эдлүүлэх болно гэжээ.

      Элбэгдорж хэлэхдээ, Хятад улс бол Монгол улсын худалдааны хамгийн том түнш болон гадаад хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр орон, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлэхээр хоёр талаараа шийдсэн юм, энэ бол шинэ бэлэг тэмдэг болох юм. Монгол Хятад урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Монгол тал баримталж байна. Хоёр орны дээд зиндааны хэлхээ холбоо болон парламент, улс төрийн намуудын солилцоогоо эрчимжүүлэхийг Монголын тал хүсэж байна. Мансууруулах бодис наймаалах зэрэг үндсэн дамнасан гэмт хэрэгт хамтаар цохилт өгч, том төслийн хамтын ажиллагааг ахиулж, эдийн засаг худалдаа, дэд бүтцийн байгуулалтын хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлэхийг хүсэж байна. харилцан соёлын жилийн арга хэмжээ зохион явуулахаар боломж болгон, хоёр орны ард түмний найрамдалт сэтгэгдлийг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Монголын тал ШХАБ-ын ашиглагч орны хувиар уг байгууллагын хөгжилд баярлаж байна. Хятадын талтай олон талт тэрчлэн бүс нутгийн үйл хэрэг дэх хэлхээ холбоо зохицуулалтаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

     Хэлэлцээ хийхээс өмнө дарга Хү Жиньтао Ц.Элбэгдоржт зориулан өргөн их угтах ёслол үйлджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе