• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Каримовтой уулзав.

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-06-07 10:48:47

       Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 6-ны өдөр Ардын их хурлын ордонд Узбекистаны ерөнхийлөгч Каримовтой уулзжээ. Хоёр тал Хятад, Узбекистаны харилцааг хөгжүүлэх, олон улсын банк санхүүгийн хямралыг хэрхэн даван туулах зэрэг өрсөлдөөн сорилтын талаар санал бодлоо гүнзгий солилцов.

       Ли Кечян хэлэхдээ, Хятад, Узбекистан харилцаа тогтоосон 20 жилийн турш хоёр талын харилцаа өөдрөг ирээдүйн зүг хөгжсөөр ирсэн. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл өндөр төвшинд ахиж, тус тусын чухал ашиг сонирхлын асуудал дээр харилцан дэмжин, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа хоёр ард түмэнд үнэнхүү үр өгөөж хүртээсэн бөгөөд бүс нутгийн ба дэлхийн амгалан тайван тогтвортой байхад нааштай хувь нэмэр үзүүлсэн юм. Дарга Хү Жиньтао ба ерөнхийлөгч Каримовын Хятад, Узбекистаны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоох чиглэлээр ажиллах гэсэн нийтлэг ойлголтын дагуу хоёр орны харилцааг шинэ төвшинд баттай урагшлуулахын тулд Хятад улс Узбекистаны талтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

       Каримов хэлэхдээ, Узбекистан Хятад хоорондын харилцаагаа хөгжүүлэхийг чухалд үзсээр ирсэн бөгөөд хоёр талын бизнес худалдааг идэвхтэй хөгжүүлэх, дэд бүтцийн байгуулалтын хэлхээ холбоог эрчимжүүлэх, дээд техникийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын аж ахуйн нэгж Узбекистанд хөрөнгө оруулахад орчин нөхцөл бүрдүүлэх зэрэг талаар Узбекистан бэлэн байна. Хоёр талаараа хүмүүнлэгийн харилцааг цаашид эрчимжүүлж, олон улсын хүнд чухал асуудал ба бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар ойлголцол уялдаагаа эрчимжүүлж, Хятад, Узбекистаны харилцааг нэн сайн хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ. \орчуулсан Алтанхуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе