• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаан болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-07 11:15:54

       ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын 12-р чуулган 7-ны үдээс өмнө өргөтгөсөн хуралдаан зэрэг арга хэмжээ зохиолоо.

       Үдээс өмнө 9 цаг 35 минутын үеэр Хятад улсын дарга Хү Жиньтао Ардын их хурлын ордонд хуралд хүрэлцэн ирсэн олон орны удирдагчид ба олон улсын байгууллагуудын төлөөлөгчидтэй гар барин мэндчилж, хамтаар зураг авахуулсан байна. Хөтөлбөрийн журмаар гишүүн орнуудын тэргүүн нар, ажиглагч орнуудын удирдагчид, даргалагч орны хүндэт зочид болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. Дарга Хү Жиньтао хурлыг даргалж, үг хэлсний дараа хуралд оролцогч талуудын төлөөлөгчид үг хэлэх болно. Түүний дараа баримт бичигт гарын үсэг зурж, хэвлэлийн бага хурал зэрэг арга хэмжээнд оролцох болно.

       Тэргүүн нарын зөвлөл бол ШХАБ-ын хамгийн дээд удирдах механизм байж, жил тутамд нэг удаа ээлжит чуулган болдог. Энэ нь мөн ШХАБ-ын дээд чуулган 3 дахь удаагаа Хятадад болж байна. Энэ онд уг байгууллага байгуулагдсаны 2 дахь 10 жил эхэлж байгаа тул гишүүн орнуудын тэргүүн нар олон улсын ба бүс нутгийн нөхцөл байдал, гишүүн орнуудын найрсаг хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, ШХАБ-ын ирээдүйн хөгжил зэрэг гурван том сэдэвтэй уялдан санал бодлоо гүнзгий солилцсон бөгөөд стратегийн төсөв зохиожээ. Уг хуралдаанаар олон чухал баримт бичиг батлах болно. \орчуулсан Алтанхуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе