• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ыг олон улсын харилцааны тавцан болгон хөгжүүлбэл зохино гэжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-07 11:24:42

       ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 12-р чуулганы өргөтгөсөн хуралдаан 7-ны өдөр Бээжинд зохиогдлоо. Хятад улсын дарга Хү Жиньтао хурлыг даргалсан бөгөөд үг хэлэхдээ ШХАБ-ыг олон улсын харилцаа өрнүүлэх, олон улсын хэмжээнд нөлөөлөх цар хүрээг өргөтгөн тэлэх үр ашигтай тавцан болгон хөгжүүлбэл зохино гэж дурджээ.

       Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, гишүүн орнууд олон улсын ба бүс нутгийн чухал асуудлаар хамтын ашиг сонирхолтой бөгөөд өргөн дэлгэр нийтлэг ойлголттой байдаг тул үүгээр дамжуулан олон улсын ба бүс нутгийн зохион байгууллага хоорондын зөвшилцлийг эрчимжүүлж, энх тайвныг хамгаалан, хөгжлийг ахиулан, дэлхийн олон талт хөгжил ба олон улсын харилцааны ардчиллыг урагш ахиулах хэрэгтэй. Олон улсын ба бүс нутгийн чухал асуудал дээр гишүүн орнууд ойлголцлоо эрчимжүүлж, байр сууриа зохицуулж, үйл хэргийн үнэн мөн ба гишүүн орнуудын хамтын ашиг сонирхолд үндэслэн дуу нэгтэй хамтран ажиллаж, дэлхийн амгалан тайван тогтвортой байдлыг хамгаалан, олон орон хамтаар хөгжин хүчирхэгжихэд нэн их нэмэр хандив үзүүлэх болно гэжээ. \орчуулсан Алтанхуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе