• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Афганистаныг ШАХБ-ын ажиглагч орноор элсүүлэхээр шийджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-07 16:20:34

       7-ны үдэд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын 12-р хурлын өргөтгөсөн хэлэлцээ Бээжинд өндөрлөв. ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нар "Өнө удаан энх тайван, хамтаар өрнөн хөгжсөн бүс нутгийг байгуулах тухай тунхаг" зэрэг 10 баримт бичигт хамтаар гарын үсэг зурсан бөгөөд Афганистаныг ШАХБ-ын ажиглагч орноор, Туркийг яриа хэлэлцээний түнш орноор элсүүлэхээр шийджээ.

       Өргөтгөсөн хэлэлцээний дараа болсон гарын үсэг зурах ёслол дээр, Хятад улсын Дарга Хү Жиньтао болон дээд уулзалтад оролцогч Казахстан, Киргиз, Орос, Тажикстан, Узбекстан зэрэг улсуудын төрийн тэргүүн нар холбогдох тунхагт гарын үсэг зурж, ШХАБ-ын бүс нутгийг эвсэг зохицонгуй бүс нутаг болгон бүтээн байгуулах хэтийн зорилтыг тогтоож, олон улсын бүс нутгийн чухал асуудлаарх гишүүн орнуудын хамтын байр суурийг тодруулжээ. Энэ нь уг байгууллагаас эвсэг зохицонгуй бүс нутгийг бүтээн байгуулахаар гол сэдэв болгон гаргасан улс төрийн анхны баримт бичиг болно. \орчуулсан Алтанхуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе