• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ Монгол улсын хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-06-07 10:55:12

      Хятадын ОУР-ын мэдээ: Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Батзаяа 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ: ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэв гэжээ.

     Батзаяа ШХАБ-ын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн төвт ярилцлага өгөх үед хэлэхдээ:Монгол улс Зүүн хойд Азид оршдог. Тус бүс нутгийн олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох дипломат үзэл баримтлалыг хүлээн авсаар юм. ШХАБ нь тус бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах, тус бүс нутгийн гишүүн орнууд, ажиглагч орнууд хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар чухал үүрэг гүйцэтгэж, Монгол улсын хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэлээ гэжээ. /Баясгалан орчуулав /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе