• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ Бээжин дэх чуулга уулзалт бага хэмжээнд хэлэлцээ хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-06-07 10:03:50

       ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 12 дах удаагийн хурлын бага хэмжээний хэлэлцээ 6-ний өдөр Бээжинд болов. Хятад улсын дарга Хү Жиньтао хурлыг даргалсан байна. Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Абишули Назарбаев, Киргизийн ерөнхийлөгч Алмаябек Шаршенович Атамбаев, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Тажикстаны ерөнхийлөгч Емомали Рахмон, Узбекистаны ерөнхийлөгч Ислам Абдуганиевич Каримов хуралд оролцсон байна.

       Хурлаар энэ удаагийн чуулга уулзалтын хэлэлцэх сэдэв, хөтөлбөр зэрэг програмын чанартай асуудлаар хэлэлцэж, гишүүн орнуудын тэргүүн нар ШХАБ-ын хөгжилд холбогдох асуудлаар санал бодлоо солилцсон байна.

       Хү Жиньтао заахдаа, одоогийн олон улс болон бүс нутгийн байдал будлиантай, өөрчлөлт ихтэй байна, тус байгууллагын хөгжилд шинэ боломж, өрсөлдөөн нүүрлэж байна. Энэ удаагийн чуулга уулзалтаар, бид тус байгууллагын ирэх 10 жилийн хөгжлийн чиглэл болон зорилтыг тогтоож, нийтлэг ойлголтоо нягтруулан, чармайлтаа улам нэмэгдүүлэн, ШХАБ-ын шинэ хөгжлийг биелүүлэхээр чармайя гэжээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе