• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс ШХАБ-ын бусад гишүүн орнуудад 10 тэрбум ам.долларын зээл онгохоор шийдвэрлэлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-06-07 11:18:55

        Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, ШХАБ-ын гишүүн орнуудын хөгжлийг түлхэн ахиулж, ШХАБ-ын хүрээн дэх эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүдийг дэмжихийн тулд, уг байгууллагын бусад гишүүн орнуудад 10 тэрбум ам.долларын зээл өгөхөөр Хятад улс шийдвэрлэж байна гэлээ.

       7-ны өдрийн үдээс өмнө, Хү Жиньтао ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 12 дах удаагийн хурлын их хэмжээний хэлэлцээнд "Энх тайвныг эгнэгт хамгаалан, хамтын хөгжил цэцэглэлтийг түлхэн ахиулъя " илтгэлээ нийтэлсэн байна.

       Хү Жиньтао мөн хэлэхдээ, ирэх 3 жилд, Хятад улс бусад гишүүн орнуудад 1500 мэргэжилтнийг сургаж бэлтгэх болно. Ирэх 10 жилд, Хятад улс гишүүн орнуудад 30 мянган хүмүүсийг засгийн газрын тэтгэлгээр суралцуулах боломж олгож, Күнзийн сургалтын танхимаас 10 мянган багш сурагчдыг Хятадад суралцуулах болно гэлээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе