• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Пакистаны ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-06-07 17:51:01

       Хятад услын Дарга Хү Жиньтао 7-ны өдөр Бээжинд ШХАБ-ын чуулга уулзалтад оролцож Хятад улсад айлчлаж буй Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардаритай уулзалт хийв.

       Хү Жиньтао хэлэхдээ, ерөнхийлөгч тантай уулзсандаа их баяртай байна. Хуучин танилууд өнөөдөр уулзлаа. Та бол Хятад улсын ард иргэдийн сайн таньдаг хуучин найз юм, урт хугацааны турш Хятад, Пакистан хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд хүчин зүтгэл гаргаж, хоёр орны ажигч хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад чухал хувь нэмэр оруулж ирснийг бид өндрөөр үнэлж байна гэжээ.

       Асиф Али Зардари хэлэхдээ, Хятад улсад ирэх болгонд мартагдашгүй сэтгэгдэл төрдөгтөө би бас их баярлаж явдаг. Энэ бол бусад орнуудтай хөгжүүлж хоёр талт харилцааны дунд давтагдашгүй зүйл юм. Би Хятад улсад олон удаа ирж байсан, Хятад улсад ирэх болгонд Хятад улс улам сайн хөгжиж, манай хоёр орон хоорондын харилцаа улам гүйзгийрч байгааг хардаг юм гэлээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе