• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын найрсаг хөршийн найрамдалт харилцааны хамтын ажиллагааны комисс байгуулахыг санал болголоо

CRI       (GMT+08:00) 2012-06-07 11:24:49

      ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 12-р чуулганы өргөтгөсөн хурал 7-ны өдөр Бээжинд боллоо. БНХАУ-ын дарга Хү Жиньтао хурлыг даргалж үг хэлсэн байна. ШХАБ-ын найрсаг хөршийн найрамдалт харилцааны хамтын ажиллагааны комисс байгуулж, гишүүн орнуудын иргэд хоорондын хэлхээ холбоог ахиулж, ШХАБ-ын хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэхийг Хү Жиньтао санал болгожээ.

      Хү Жиньтао хэлэхдээ, ШХАБ-ыг эвсэг зохицонгуй эв найрамдалт гэр орон болгон байгуулах хэрэгтэй. Гишүүн орнууд хэлхээ холбоо зөвшилцлөө эрчимжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлэн "урт хугацаанд найрсаг хөршийн найрамдалт харилцааны хамтын ажиллагааны гэрээ"-г тал бүрээр найдваржуулж, харилцан хүндэтгэж, эрх тэгш зөвшилцөн, харилцан ойлголцсон зориг санааны дагуу оршиж байгаа асуудлаа зохицуулж, эвсэг зохицонгуй бүс нутаг байгуулахаар чармайж, уг бүс нутгийн орнуудын ард түмэнд эвсэг зохицонгуй, эв найрамдалт гэр орон байгуулахаар чармайх болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе